Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 46 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.
Мэдүүлэг гаргах албан тушаалд нэр дэвшсэн этгээдийн ХАСУМ-ийг хянуулалгүй томилох зөрчил гаргасан 7 албан тушаалтанд хариуцлага тооцуулах тухай шаардлагыг хүргүүлэв.
Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоон гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг нарийвчлан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст 5 материалыг шилжүүллээ.
Улсын хэмжээнд албан тушаалтны ХАСХОМ-ийн 2023 оны шинэчилсэн бүртгэл 2024 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар 96.0 хувьтай байв.
Улсын хэмжээнд албан тушаалтны ХАСХОМ-ийн 2023 оны шинэчилсэн бүртгэл 2024 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар 82 хувьтай байв.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 74 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 13 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 24 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.
Одоогоор ажиллагаанд 296 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 31 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 20 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ виртуал хөрөнгө мэдүүлсэн байдалд дүн шинжилгээ хийж, виртуал хөрөнгийн эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарласан эсэхэд хийж байгаа хяналт шалгалт үргэлжилж байна.