Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 42 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу Сүхбаатар аймгийн Дарьганга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулийн хэрэгжилт хангуулах тухай албан бичиг хүргүүлэв.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь албан тушаалтны хууль бус орлого, хөрөнгийг илрүүлэх чиглэлээр татварын байгууллага болон бусад бүртгэл, хяналтын байгууллагатай хамтарч нийтийн албан тушаалтны хууль бусаар олсон нуугдмал эд хөрөнгийг илрүүлэхэд хяналт тавин ажиллаж байна.
Төрийн байгууллагуудад шинээр томилогдсон 59 эрх бүхий албан тушаалтанд “ХАСУМ, ХАСХОМ, мэдэгдэл, тайлбарыг бүртгэх, хадгалах болон ЭБАТ-ны үйл ажиллагаа” сэдвээр сургалт зохион байгуулав.
Нийт 25 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д заасан холбогдох хариуцлагыг тооцуулан ажилласан байна.
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдал
АТГ: 2024 оны эхний хагас жилд
Авлигатай тэмцэх газрын 110 тусгай дугаарт холбогдон зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдал, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 28 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 10 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.