Судалгааны тайлангийн эмхэтгэл 2012 – 2015
Энэхүү эмхэтгэл нь тус газраас зохион байгуулсан давтамжит судалгааны үр дүнгийн тайлангуудаас бүрдэж байна. Судалгаа шинжилгээний ажлыг Авлигатай тэмцэх газар дангаараа бус харин олон тооны байгууллага, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор гүйцэтгэдэг юм. Бид судалгаа шинжилгээний ажлыг зохион байгуулахдаа олон улсын аргачлал, арга зүй, туршлагыг судлан үзэж, мөн манай улсад энэ чиглэлээр хийгдсэн судалгаа, бусад холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийж, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачидтай хамтран ажилладаг. Судалгааны ажлын үр дүнгийн тайлангууд нь өргөн хүрээтэй, чухал ач холбогдолтой олон тооны мэдээ, мэдээлэл агуулсан бөгөөд бодлого боловсруулагчид, төрийн байгууллагын албан хаагчид, олон улсын байгууллагын ажилтнуудад авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх бодлого, хөтөлбөр үйл ажиллагааг боловсруулах, төлөвлөх, үнэлж дүгнэхэд шаардлагатай мэдээллийг хүргэх, эрдэмтэд, судлаачдад судалгаа, мэдээллийн эх сурвалж болгох зорилгоор эмхэтгэлийг боловсрууллаа.