10 сарын 21, 2015         14

Эрчим хүчний зохицуулах хороо, Харилцаа, холбооны зохицуулах хорооны албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж байна

Авлигатай тэмцэх газар төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо, Харилцаа, холбооны зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнуудын 2013-2014 онуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж байна.

Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг тус тус үндэслэн уг хяналт шалгалтыг хэрэгжүүлж байна. 

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих