10 сарын 13, 2015         14

Хүргэнийхээ үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжтэй түрээсийн гэрээ байгуулжээ

Авлигатай тэмцэх газрын 1800-1969 дугаарын утсаар иргэдээс ирүүлсэн нийслэлийн Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн захирал С.Оюуны ашиг сонирхлын зөрчил бүхий үйлдэлтэй холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгав. 

Гомдол, мэдээллийг хянан шалгах явцад С.Оюун нь өөрийн хүргэний үүсгэн байгуулсан 100 хувь эзэмшлийн “Ай консепт” ХХК-тай “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч цайны газрын түрээсийн гэрээ байгуулсан нь тогтоогджээ.

Уг гэрээг байгуулахдаа ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдал үүссэн талаарх мэдэгдэл, тайлбарыг дээд шатны албан тушаалтандаа гаргаж шийдвэрлүүлээгүй байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд албан бичгийг хүргүүлэв. 

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих