10 сарын 12, 2015         16

Гэмт хэргийн шинжтэй 36 гомдол, мэдээллийг шалгав

Авлигатай тэмцэх газар 2015 оны 10 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 16 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 36 гомдол, мэдээллийг шалгаснаас 7 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 26 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. 

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 2 хэргийг хэрэгсэхгүй болгох, 1 хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоогоор 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. 

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих