6 сарын 10, 2016         20

Давуу байдал олгосон шийдвэрийг хүчингүй болгох шаардлагатай

iaac

 

 

Авлигатай тэмцэх газраас Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Улаанбаатар

 

 

 

хотын ерөнхий архитектор О.Одбаярт албан бичиг хүргүүллээ.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны оршин суугчаас Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн гомдлын мөрөөр хяналт шалгалтын ажил явуулав. Шалгалтаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Газар барилгажилтын зөвлөл нь үүсээд байсан нөхцөл байдлуудыг буюу өмнөх 3 удаагийн хурлаар дэмжигдээгүй шалтгааныг арилгасан эсэхийг бүрэн гүйцэд шалгаж тогтоолгүйгээр “ДМК” ЗГБХН*-д барилга барих зөвшөөрлийг олгож “дэмжсэн” шийдвэр гаргасан нь бусдад давуу байдал олгосон, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болгосныг тогтоов.

Иймд Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасныг үндэслэн “ДМК” ЗГБХН-д давуу байдал бий болгосон, олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг үүсгэсэн Газар барилгажилтын зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож өмнөх хурлуудаар хэлэлцэх үед дурдагдсан зөрчлүүдийг арилгасан гэх нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоосны эцэст дахин шийдвэр гаргах замаар асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй хэмээн Авлигатай тэмцэх газар үзэж байна.

* -Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих