6 сарын 21, 2016         22

Нийслэл, дүүргийн прокурорууд авлигын эсрэг сургалтад хамрагдаж байна

iaac

 

 

Авлигатай тэмцэх газар Улсын ерөнхий прокурорын газартай хамтран

 

“Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалтад Нийслэл, дүүргийн болон Тээврийн зэрэг нийт 184 прокурор хамрагдах ажээ.

iaac

 

Сургалтыг 2016 оны 6 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд Прокурорын

 

 

сургалтын төвд зохион байгуулах бөгөөд “Монгол Улс дахь авлигын нөхцөл байдал, судалгааны шинжилгээний дүн”, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам, анхаарах асуудал”, “Хөрөнгө, орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдэгдэл, тайлбар гаргахад албан тушаалтнаас анхаарах асуудал” зэрэг сэдвээр хичээл заах юм байна.

Цаашид энэ сургалтад 21 аймгийн прокуроруудыг хамруулахыг зорьж байгаа ажээ.

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих