3 сарын 20, 2017         22

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ажиллаж байна

iaac

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2017 оны гуравдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ажиллаж байна.

Ажлын хэсэг тус яаманд авлигын эсрэг хууль, тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг танилцуулах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх, авлигаас урьдчилан сэргийлэх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөөг өгөх, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын удирдах албан хаагчдад сургалтыг зохион байгуулах ажлыг гүйцэтгэнэ. 

Мөн тухайн салбарт авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнийг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулах юм.

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих