3 сарын 14, 2017         13

Барилга, хот байгуулалтын яамны албан хаагчидад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг танилцуулав

Барилга, хот байгуулалтын яам-д ажиллаж буй ажлын хэсгийн ахлагч Ц.Цэцэгдэлгэрэх, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан Л.Батбаяр нар өнөөдөр тус яамны удирдах албан тушаалтан, мэргэжилтнүүдэд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг, цахим системийн чиглэлээр мэдээлэл, танилцуулга хийлээ.

iaacТус яамны баримт бичгүүдтэй танилцах, салбарын нөхцөл байдлыг судлах ажил үргэлжилж байгаа бөгөөд Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяртай уулзаж санал солилцов.

iaacАжлын хэсэг Барилга, хот байгуулалтын яам, тухайн салбарт авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй иргэдийн материалыг нээлттэй хүлээн авч байгаа тул сонирхсон иргэд тус яамны байранд ирж АТГ-ын албан хаагчдад шууд хандах боломжтой юм.

 

 

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих