1 сарын 16, 2025         28

Судалгааны тайлангийн эмхэтгэл 2022 он

Авлигатай тэмцэх газраас 2022 онд зохион байгуулсан судалгааны тайлангуудыг эмхэтгэн Та бүхэнд толилуулж байна. Судалгааны ажлын үр дүнгүүд нь авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх бодлого, хөтөлбөр үйл ажиллагааг боловсруулах, төлөвлөх, үнэлж дүгнэхэд шаардлагатай тоон мэдээ, мэдээлэл, санал дүгнэлтийг агуулахын зэрэгцээ олон нийтэд мэдээллийн багц эх сурвалж болох ач холбогдолтой. Авлигатай тэмцэхэд тулгарч буй асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан шийдвэрлэх, судалгааны мэдээллийг бүрэн хэмжээгээр ашиглах, судалгаагаар тогтоогдсон дүгнэлт, баримтад дүн шинжилгээ хийж, бодлогын баримт бичиг, стратегийн төлөвлөлтийг уялдуулан боловсруулах нь туйлын чухал гэдгийг гадаад улс орны туршлага, эрдэмтэн судлаачдын санал, зөвлөмж харуулдаг.


Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих