 
												
												
											
											
										Insurance covers risk of fire absence
										
										 Jan 3, 2023 
										
										 Previous Post 
									
									Төрийн өндөр албан тушаалтан, түүнтэй адилтгах 242 хүний 2008 оны хөрөнгө орлогоо мэдүүлсэн байдлын мэдээг “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2009 оны зургадугаар сарын 10-ны өдрийн дугаарт нийтлүүлэхээр Авлигатай тэмцэх газраас хүргүүллээ.
Мөн төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг манай сайтаас үзэх боломжтой. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, болон Засгийн газрын гишүүд, яам агентлагийн дарга, нийслэл, дүүргийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарын хөрөнгө орлогоо мэдүүлсэн байдалтай иргэд танилцаж, мэдээлэл авах эрх нь нээлттэй юм.