11 сарын 10, 2017         17

АТГ-ын ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс Говьсүмбэр аймагт болон тус аймгийн Баянтал суманд ажиллаж байна.

iaacАжлын хэсэг аймаг, сумдын ИТХ, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 13 агентлагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, шалган туслах ажлыг гүйцэтгэж байна.

Түүнчлэн аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулахаар ажиллаж байна.

iaac

 

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих