10 сарын 19, 2019         10

“Авлигатай тэмцэх газар танай аймагт” соён гэгээрүүлэх өдөрлөг зохион байгуулж байна

Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт, шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан ажлын хэсэг зүүн гурван аймаг болох Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж байна.

Аравдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Хэнтий аймагт ажиллаж, авлигатай тэмцэхэд иргэд хэрхэн оролцох, ямар үүрэгтэйг ярьж таниулан, төрийн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг гэж юу вэ, иргэд хэрхэн танилцаж, хяналт тавих боломжтой талаар мэдээлэл өгөв. Мөн уулзалт, өдөрлөгт оролцсон иргэдийн сонирхсон асуултад хариулж, гомдол, мэдээлэл хүлээн авах утас 110 дугаарын утсыг таниулан сурталчлах, иргэдийн дунд асуулт хариултын хөгжөөнт АХА тэмцээн зохион байгуулах, гомдол мэдээлэл хүлээн авах зэрэг арга хэмжээг зохион байгуулжээ.

iaac

Уг уулзалт, өдөрлөгт оролцсон иргэд орон нутагт ажиллаж мэдээлэл, зөвлөгөө өгч, иргэдийг сонсож буйд сэтгэл хангалуун, баяртай байгаагаа илэрхийлэн дахин ирэхийг урьж байв.

iaac

Түүнчлэн төрийн албан хаагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхжуулах сургалт, семинар зохион байгуулж, 2018, 2019 онд Авлигатай тэмцэх газраас тухайн аймагт хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилт, биелэлттэй танилцаж, хяналт шалгалтын ажиллагаа явуулж байна.
Ажлын хэсэг өнөөдөр Дорнод аймагт ажиллаж байна.

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих