6 сарын 25, 2020         10

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 47 гомдлыг шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2020 оны 6 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 47 гомдол, мэдээллийг шалгав.

Өнгөрсөн долоо хоногт 15 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд эдгээрээс 4 нь зөрчилтэй болох нь тогтоогдож, 7 гомдолд ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй байна. Түүнчлэн харьяаллын дагуу 4 гомдлыг шилжүүлсэн байна. Одоогоор 32 гомдол шалгагдаж байна.

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих