11 сарын 10, 2020         10

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 48 гомдлыг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2020 оны 11 дүгээр сарын 2-6-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 48 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгав.

Өнгөрсөн долоо хоногт 14 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ашиг сонирхлын зөрчилд хамаарах 34 гомдол шалгагдаж байна.

Гэмт хэргийн шинж агуулсан 2 гомдлыг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ. Түүнчлэн 6 гомдлыг харьяаллын дагуу холбогдох төрийн байгууллагад шилжүүлсэн байна.

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих