8 сарын 05, 2021         11

АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ДЕЙВ ВОСЕНГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Восенг нутаг бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр хоёр улсын ижил чиг үүрэгтэй хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэн ярилцаж, цаашид өргөжүүлэн бэхжүүлэх талаар санал солилцов. Тэргүүн комиссар З.Дашдаваа Монгол, Австралийн хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцааг хөгжүүлэх үйлсэд Элчин сайд Д.Восений оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

iaac

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих