7 сарын 08, 2021         11

АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛД ХАМААРАХ 30 ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХЯНАН ШАЛГАВ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 216 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч, 249  мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 18 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 30 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 6 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв.

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих