2 сарын 09, 2021         11

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 69 гомдлыг шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 2 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 69 гомдол, мэдээллийг шалгав.

Өнгөрсөн долоо хоногт 24 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд эдгээрээс 4 нь зөрчилтэй болох нь тогтоогдов. Одоогоор 45 гомдол шалгагдаж байна.

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих