АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ЧИГ ҮҮРЭГ

Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн.

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд дараах хэлтэс, албадаас бүрдэнэ. Үүнд:

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний хороо

Засгийн газраас яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага болон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн авлигатай тэмцэх үйл ажиллагааны хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэхээр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороог 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан. 


АТҮХХҮндэсний хорооны бүрэлдэхүүн - Энд дарж үзнэ үү...

АТҮХХҮндэсний хорооны ажиллах журам- Энд дарж үзнэ үү...


Үндэсний хорооны шийдвэрүүд
2024 он

Тогтоол

Зөвлөмж

 

 


Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих