11 сарын 08, 2021         12

2 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

iaac

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 11 дүгээр сарын 01-04-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 28 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 95 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 69 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 549 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 5 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.  Одоогоор ажиллагаанд 540 хэрэг шалгагдаж байна.

iaac

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих