АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ЧИГ ҮҮРЭГ

Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн.

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд дараах хэлтэс, албадаас бүрдэнэ. Үүнд:

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх, нийгмийн бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэсэн хандлагыг төлөвшүүлэн, шударга ёсны засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн, "Шинэ сэргэлтийн бодлого"-той уялдсан, 2023-2030 онд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.


“АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР 2023-2030”-г ЭНДээс үзнэ үү.

/УИХ-н 2023.06.30-ны өдрийн 59 дүгээр тогтоол/

“АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ"-тэй ЭНД дарж танилцана уу.

/УИХ-н 2024.05.16-ны өдрийн 46 дүгээр тогтоол/


Хэрэгжүүлэгчид /ҮШЁТ-ны тулгуур баганууд/

iaac


Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих