7 сарын 26, 2022         14

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 46 гомдол, мэдээллийг хянан шалгав

iaacАвлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 7 дугаар 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 190 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 99 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 91 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 46 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 7 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 21 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 6 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 15 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шалгаж байна.

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих