1 сарын 11, 2023         17

Нийслэлийн агентлагуудад хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлттэй танилцав

iaacАвлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 1 дүгээр сарын 2-6-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан “Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах журам”, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн Ёс зүйн дүрмийн төслийг хянаж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлэв.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудад өмнө хүргүүлсэн “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагналтыг сайжруулж, авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээрх Зөвлөмж”-ийн хэрэгжилтийн явц байдалтай өнгөрсөн долоо хоногт танилцаж, үр дүнг тооцон ажиллалаа.

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих