8 сарын 10, 2022         15

Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав

iaacАвлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 8 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс, зам барилгын гүйцэтгэгч компани болон хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллав.

Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн тухай иргэн, байгууллагаас ирүүлсэн 9 гомдол, мэдээллийн мөрөөр гомдол гаргагч болон албан хаагчдаас тайлбар авах, баримт гаргуулан авах зэрэг холбогдох ажиллагааг явуулав.

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих