10 сарын 07, 2022         13

Хөшигийн хөндийд жимсний мод суулгав

iaacАвлигатай тэмцэх газрын албан хаагчид Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороон дахь Хөшигийн хөндийд 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр мод тарив.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжигч байгууллагын хувьд Авлигатай тэмцэх газар 2022 оны 5 дугаар сард Хөшигийн хөндийд үүсгэн байгуулсан өөрийн байгууллагын нэрэмжит ногоон төгөлд хайлаас, улиас, шар хуайс зэрэг төрлийн 400 ширхэг мод суулгасан бөгөөд уг тарьсан модны ургалт, арчлалтад анхаарч, ургах найдваргүй болсон 4 суулгацыг шинээр сольж, энэ намар нэмж 54 ширхэг жимсний мод суулгалаа.

Авлигатай тэмцэх газрын хамт олон 2014 оны 5 дугаар сараас эхлэн “Бүх нийтийн мод тарих өдөр”-өөр жил бүр тогтмол мод, бут тарьдаг бөгөөд зөвхөн тариад орхих бус арчилгаа усалгаанд байнга анхаарч хариуцагч байгууллагатай хамтран ажиллаж байна.

iaac

iaac

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих