“NEW GENERATION NO CORRUPTION” ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ИЛТГЭХ УР ЧАДВАРЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дэлхий нийтэд тархаад байгаа шинэ төрлийн “Ковид-19” вирусийн гарсан энэ үед Авлигатай тэмцэх газар, Залуус өөрчлөлтийн төлөө үндэсний хөдөлгөөн, Хуулийн хөтөч клуб хамтран "New Generation No Corruption" илтгэлийн тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулж дууслаа. Тэмцээнд нийт 125 сурагч видео бичлэг ирүүлсэн ба үүнээс шилдэг 30, шилдгийн шилдэг 9 сурагч шалгаруулсан.
Тэмцээний оролцогчдод зориулсан сургалтыг техник, тоног төхөөрөмжийн дэвшилтэт аргыг ашиглан онлайн хэлбэрээр 2020 оны 03 дугаар сарын 18, 19-ний өдөр зохион байгууллаа.
Тэмцээний финалын шатны шалгаруулалтыг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулсан ба Тэргүүн байрт У.Айсулу, Хоёрдугаар байрт Т.Мөрөн, Гуравдугаар байрт Е.Цэвэлмаа нар шалгарлаа.
Сурагчдын хувьд тэмцээнд оролцсон 3 сарын хугацаанд шударга ёс, ёс зүй, ёс суртахуун, авлигын хор аюул, авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлж, нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлж болох талаар мэдлэг мэдээллээ дээшлүүлсэн үр дүнтэй сарууд байлаа.
Тэмцээнд оролцогчдын илтгэлүүдийг АТГ - Олон Нийтийн Төв фэйсбүүк пэйжид байршуулсан тул иргэд та бүхэн эх орныхоо ирээдүйн эздийн үзэл бодлыг заавал үзэж сонирхоорой.