8 сарын 20, 2024         23

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 30 гомдол, мэдээллийг хянан шалгав

iaac

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 8 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 368 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 164 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 204 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 30 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 6 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих