Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж, ИТХ-д шинээр сонгогдсон төлөөлөгчид болон төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт, үйл ажиллагааг танилцуулж, авлигын эсрэг хуулийн хэрэгжилт, үр дүн, анхаарах асуудлын талаар сургалт зохион байгууллаа.
Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар М.Даваатогтох, ахлах ажилтан, ахлах комиссар Х.Оюунбаатар, Хяналт, шалгалт дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, комиссар Ж.Мөнхжаргал, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Н.Батчулуун нар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Нийтийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт, гарч буй зөрчил дутагдал”, “Авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаа”, “Авлигын гэмт хэрэг" зэрэг сэдвийн хүрээнд гарч буй зөрчил дутагдал, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөв.
Сургалтад аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагийн удирдлага, эрх бүхий албан тушаалтнууд, мөн сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, шүүх, хяналтын байгууллагын төлөөлөл бүхий нийт 90 гаруй албан хаагчийг хамрууллаа.