12 сарын 16, 2024         166

Төлөвлөгөөт хяналтаар 19 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав

iaac

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 12 дугаар сарын 9-13-ны нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 698 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 330 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 368 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 88 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 23 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нарийвчлан шалгуулахаар 2 гомдол, мэдээллийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 19 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт шалгалт хийв.

Хяналт шалгалтХАСХОМХАСУММэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих