12 сарын 13, 2024         36

 Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллав

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөнгийн ахалсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж, Авлигатай тэмцэх газраас аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдөд авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөгөө өгөх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг соён гэгээрүүлэх өдөрлөг, арга хэмжээг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон сургалтыг нээж хэлсэн үгэндээ “2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчийн 29 нь, сумдын ИТХ-д нийт 383 төлөөлөгч сонгогдсоноос 172 нь анх удаа сонгогдон ажиллаж байна. Иймд шат шатны хуралд шинээр сонгогдон ажиллаж байгаа ИТХ-ын төлөөлөгчдийг хууль эрх зүйн хувьд чадавхжуулах үүргийн хүрээнд өнөөдрийн сургалт цаг үеэ олсон, чухал хэрэгцээтэй болно” гэлээ.

iaac

iaac

Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих