Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллав
Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан уг сургалтад Дархан, Орхон, Шарын гол, Хонгор сумын ИТХ-ын төлөөлөгчид болон нийтийн албаны удирдах албан тушаалтнууд хамрагдлаа. Сургалтаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт үйл ажиллагааг танилцуулж, авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөв.