1 сарын 13, 2025         9

АНУ-аас Унгарын өндөр албан тушаалтан Антал Роганд авлигын асуудлаар хориг арга хэмжээ авлаа

Antal Rogán

Виктор Орбаны Засгийн газрын гол хүн болох Роганыг Унгарын эдийн засгийг удирдсан схемүүдийн ард байсан гэж буруутгаж байна.

АНУ-ын Төрийн департамент мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ “Унгарын Засгийн газрын гишүүн Антал Роганыг авлигын асуудалд холбогдсон гэж үзэж хориг арга хэмжээний жагсаалтад оруулахаар шийдвэрлэсэн” гэжээ.

Эдийн засагч Роган өмнө нь Белварош-Липотварош дүүргийн дарга байсан бөгөөд Ерөнхий сайд Виктор Орбаны Засгийн газрын хамгийн нөлөө бүхий өндөр албан тушаалтнуудын нэг юм. Үүнээс өмнө Роган нь Виктор Орбаны нам болох Фидесз намын парламентын бүлгийн даргаар ажиллаж байв.

АНУ-ын Төрийн департамент мягмар гарагт гаргасан мэдэгдэлдээ “Роган Засгийн газрын гишүүн, түүний дотор Орбаны Засгийн газрын танхимыг хариуцсан сайдаар ажиллах хугацаандаа Унгарын эдийн засгийн стратегийн салбаруудыг хянах зорилготой схем зохиосон, ингэхдээ өөртөө болон намдаа ашигтай байх системийг Унгарт бий болгоход голлох үүрэг гүйцэтгэж Унгарын ард түмний эрх ашгийн эсрэг үйлчилсэн” гэж онцолсон ба мэдэгдлийнхээ төгсгөлд “Бид Унгарын удирдагчдад авлигын асуудлаас урьдчилан сэргийлэх тодорхой, шийдэмгий арга хэмжээ авахыг үргэлжлүүлэн уриалж байна. Унгар нь Атлантын далай дамнасан, илүү хөгжин цэцэглэсэн Европыг бий болгоход тодорхой хувь нэмэр оруулна” хэмээн дурджээ.

Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сиярто Вашингтоны шийдвэрийг шүүмжлэхдээ “АНУ-аас Унгарт суугаа Элчин сайд Дэвид Прессманы зохион байгуулсан өш хонзонгийн сэдэлтэй үйлдэл” гэж нэрлэжээ. “Энэ бол ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн АНУ-ын засаг захиргаанаас Унгарт илгээсэн Элчин сайд Роган Анталын эсрэг хувийн өшөө авалт. Тэрээр ажлаа гутамшигтайгаар орхиж байна” хэмээн Сиярто фэйсбүүк хуудсандаа бичжээ. Тэрээр мөн “Хэдхэн хоногийн дараа АНУ манай улсыг дайсан бус найз гэж үздэг хүмүүсээр удирдуулна гэдэг сайхан хэрэг” гэж нэмж дурдсан байна.

Эх сурвалж: https://www.euronews.com/2025/01/07/us-sanctions-hungarian-top-official-antal-rogan-over-corruption-claims

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих