Авлигатай тэмцэх газраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа байгууллагуудад 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр авлигын эсрэг сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтнуудаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Усны газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Туул голын сав газрын захиргааны албан хаагчдад зориулан “ХАСХОМ гаргахад анхаарах асуудал”, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” зэрэг сэдвээр зохион байгуулав.
Нийтийн албан тушаалтнуудыг авлигын эрсдэлээс сэргийлэхэд чиглэсэн заавар зөвлөгөө өгч, зөвлөн туслах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зорилготой уг сургалтад 59 хүн хамрагдлаа.