1 сарын 22, 2025         9

Вьетнам Улсын цагдаа нар гэмт хэргийн замаар 1.2 тэрбум ам.доллар оруулж ирсэн бүлэглэлийг татан буулгаж байгаагаа зарлалаа

iaac

Вьетнам Улсын цагдаа нар хилийн чанадаас гэмт хэргийн замаар 1.2 тэрбум ам.доллар мөнгө оруулж ирсэн мөнгө угаах бүлэглэлийг илрүүлж 5 хүнийг баривчилсан талаар мэдэгдлээ.

Эрх баригчдын мэдээлснээр 2022-2024 онд уг бүлэглэлийн гишүүд, түүний дотор банкны ажилтнууд иргэний үнэмлэх болон банкны тамгыг хуурамчаар үйлдэж 187 аж ахуйн нэгж байгуулан 600 гаруй байгууллагын данс нээжээ. Тэдгээр дансыг гадаадад залилан хийх, мөрийтэй тоглоомоор олсон мөнгийг шилжүүлэх, хууль ёсны мэт харагдуулах зорилгоор ашигласан бөгөөд нийт гүйлгээний хэмжээ ойролцоогоор 1.2 тэрбум ам.долларт хүрээд байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Да Нанг хотод болсон баривчилгаанд нэгэн банкны ажилтан багтсан байна. Энэ нь дээрх хотод илрүүлсэн мөнгө угаах хэргийн хамгийн томд тооцогдож байгаа юм байна. Цагдаа нар 122 хуурамч тамга болон 40 компанийн бүртгэлийн гэрчилгээний эх хувийг хураан авчээ.

Өнгөрсөн аравдугаар сард Вьетнамын үл хөдлөх хөрөнгийн магнат Труонг Ми Лан мөнгө угаасан хэргээр шүүхийн шийдвэрийг давж заалдсан ч бүх насаар хоригдох ял авсан бөгөөд 27 тэрбум ам.долларын луйврын хэргээр цаазаар авах ял сонссон юм.

 

Эх сурвалж: https://www.aljazeera.com/economy/2025/1/23/vietnam-police-announce-dismantling-of-1-2bn-money-laundering-ring   

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих