1 сарын 27, 2025         127

Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Барилгын зураг төсөл зохиогчдын холбоотой хамтран ажиллана

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо”-ны бүх гишүүдийн хуралд 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр оролцож, сургалт мэдээлэл хийв.

“Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо” нь барилгын зураг төслийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг нэгтгэсэн бөгөөд барилга хот байгуулалт, зураг төслийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулахад оролцох замаар энэ чиглэлийн ажлыг олон улсын жишигт хүргэх эрхэм зорилготой ажилладаг.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш, ажилтан, комиссар С.Баярцэцэг нар “Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо”-ны бүх гишүүдэд “Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа”, “Авлигын хор хөнөөл, урьдчилан сэргийлэх арга зам, барилгын салбарт тулгамдаж буй асуудал” сэдвээр мэдээлэл өгч, цаашид авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллахаар ярилцлаа.

iaac

iaac

iaac

 

Урьдчилан сэргийлэхМэдээ мэдээлэлСургалт

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих