Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын албан тушаалтнуудыг авлигын эсрэг сургалтад хамруулав
Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар У.Номин-Эрдэнэ, Г.Ариунзаяа нар “Авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаа”, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд авлигын ойлголт, үүсэж буй шалтгаан нөхцөл, нийтийн болон хувийн ашиг сонирхол, ашиг сонирхлын зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, авлигын эрсдэлээс сэргийлэх талаар чиглэсэн заавар зөвлөгөөг өгч ажиллав.
Авлигын эрсдэлээс сэргийлэхэд чиглэсэн уг сургалтад компанийн удирдах албан тушаалтнууд болон үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд томилогдсон 33 ажилтан хамрагдлаа.