2 сарын 03, 2025         238

Баянзүрх дүүргийн Засаг дарга авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Албан даалгавар гаргав

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс авлигын эсрэг хууль тогтоомжид заасан авлигаас урьдчилан сэргийлэх нийтлэг чиг үүргээ хэрэгжүүлэх, авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөлт, үр дүнг сайжруулах асуудлаар төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, хамтран ажилладаг.

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт болон тус дүүргийн төрийн зарим байгууллагаас иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, түүний ил тод байдалд хяналт тавьж, цаашид авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүнг дээшлүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах талаар мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга тус дүүргийн төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөлт, түүний үр дүнг сайжруулах, авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Албан даалгавар гаргав. Уг Албан даалгаврын хэрэгжилт, гарсан үр дүнг олон нийтэд мэдээлнэ.

iaac

Урьдчилан сэргийлэхМэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих