2 сарын 03, 2025         20

Авлигын төсөөллийн индексийг 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр зарлана

iaac

“Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас 2025 оны 2 дугаар сарын 11-ний мягмар гарагт Төв Европын цагаар 06:01 (Зүүн Америкийн цагаар 12:01) цагт 2024 оны Авлигын төсөөллийн индексийг нийтэлнэ.

Авлигын төсөөллийн индекс (CPI) нь дэлхийн улс орны төрийн байгууллагууд дахь авлигын түвшинг тодорхойлдог дэлхийн тэргүүлэх үзүүлэлт бөгөөд жил бүр 180 улс, нутаг дэвсгэрийн харьцуулсан дүр зургийг гаргадаг. 2024 оны индексийг 13 гадаад эх сурвалжийн мэдээлэлд тулгуурлан тооцоолсон байна.

2024 оны Авлигын төсөөллийн индекс (CPI) нь улс орнууд авлигатай хэрхэн тэмцэж ирсэн болон өнгөрсөн жилийн ахиц, алдаа дутагдлыг үнэлэхийн зэрэгцээ авлига нь дэлхий даяарх уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрхэн сулруулж буйг онцлон судалсан болно. Энэхүү индекс нь уур амьсгалын санхүүжилт хамгийн их шаардлагатай улс орнууд засаглал, авлигын сорилтуудтай тулгарч байгааг харуулж байгаа бөгөөд мөн ашигт малтмалын түлшний салбарын хэт нөлөө нь чинээлэг улс орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчин чармайлтыг хязгаарлаж буйг онцлон харуулж байна.

2024 оны Авлигын төсөөллийн индекс онлайн нийтлэгдэх хаяг: www.transparency.org/cpi/

 Эх сурвалж: https://www.transparency.org/en/press/media-advisory-transparency-international-corruption-perceptions-index-11-february-2025

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих