2 сарын 04, 2025         17

Сенатор асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ

iaac

АНУ-ын Нью Жерси мужийн сенатор асан Боб Менендесийг 11 жилийн хорих ялаар шийтгэлээ. Тэрээр Сенатын гадаад харилцааны хорооны нөлөөгөө ашиглан 500 мянга орчим ам.долларын хахууль авсан нь тогтоогдсон юм. Хахуульд бэлэн мөнгө, алт, хуурамч ажлын цалин, Mercedes-Benz маркийн автомашин зэрэг багтжээ. 2024 оны долдугаар сард 71 настай Менендесийг есөн долоо хоногийн турш үргэлжилсэн шүүх хуралдааны дараа 16 зүйл ангиар буруутгасан юм. 

Энэ нь Нью Жерси мужийн хамгийн хүчирхэг улстөрчдийн нэг, АНУ-ын гадаад харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байсан Менендесийн хувьд томоохон уналт болж байна. Тэрээр Сенатын хорооны удирдах албан тушаалаа урвуулан ашигласан анхны сенатор бөгөөд гадаад улсын эрх ашгийн төлөө ажилласан хэргээр буруутгагдсан анхны сенатор болж байна. 

Шүүх хуралдааны үеэр Менендес нулимс дуслуулан өршөөл хүсэж, нийтийн албанд зүтгэсэн гэдгээ онцлон дурдсан. Гэсэн хэдий ч түүний нас, эрүүл мэнд, өмнөх сайн үйлсийг шүүгчээс харгалзан үзэж, прокурорын санал болгосон 15 жилийн ялыг багасган 11 жилийн хорих ял оноожээ. 

Менендес шүүхийн шийдвэрийг “улс төрийн хуйвалдаан” гэж нэрлээд давж заалдахаа мэдэгдсэн бөгөөд Ерөнхийлөгч Дональд Трампын өршөөлд хамрагдана хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: https://gothamist.com/news/former-nj-sen-bob-menendez-sentenced-to-11-years-for-corruption

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих