1 сарын 31, 2025         130

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нэгдүгээр хуралдааныг зохион байгуулав

iaac

Авлигатай тэмцэх газрын “Олон нийтийн төв”-д Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит нэгдүгээр хуралдаан 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр боллоо.

Хуралдааныг Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр удирдан явуулж, хуралдааны нээлтэд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням нар оролцож үг хэлэв.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хуралдаанд Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн алба, Монголын сурагчдын холбоо, Монголын оюутны холбоо зэрэг 33 байгууллагын төлөөлөгч оролцож, салбар зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг танилцуулж, салбар зөвлөлийн гишүүн байгууллага тус бүр 2025 онд санаачлан хэрэгжүүлэхээр зорьж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж батлуулав. Хуралдааны үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр 2025 оныг нийслэлд “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж буйг мэдэгдэв.

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нэгдүгээр хуралдааны завсарлагаар хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж, Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Галбадрах нар оролцож, авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар болон архины хэрэглээг хязгаарлах, авто замын танхайрал, соён гэгээрүүлэх нөлөөллийн ажил хийх зэрэг асуудлуудаар мэдээлэл танилцуулав.

Хурлын төгсгөлд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцсан юм.

iaac

iaac

iaac

iaac

iaac

iaac

iaac

iaac

iaac

Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих