2 сарын 05, 2025         52

Израилийн Ерөнхий сайдад холбогдох шүүх хуралдаан нэг сар завсарласны дараа эхэллээ

iaac

Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху нэг сарын завсарласны дараа авлигын хэргийн шүүх хуралдаандаа оролцохоор Тель-Авивын дүүргийн шүүхэд даваа гарагт хүрэлцэн ирлээ.

Түүний шүүх хурал өнгөрсөн 12 дугаар сард мэс засал хийлгэсний улмаас түр зогсоод байсан юм. Израилийн хэвлэлүүд Нетаньяхуг эмч Цви Бэрковичийн хамт шүүхийн байранд орж буй зургийг нийтэлжээ.

Баасан гарагт Нетаньяху эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хурлыг дахин хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг нь шүүгч нар хүлээн аваагүй. Тэрээр түр амрах шаардлагатай байгаагаа онцлон шүүх хуралд “Надад амралт өгөөч” гэж мэдэгдсэн талаар “The Jerusalem Post” сонинд мэдээлсэн байна.

Нетаньяху шүүх хуралдаанд долоо дахь удаагаа оролцож байгаа бөгөөд 2019 онд түүний эсрэг үүсгэсэн 1000 дугаар хэрэг, 2000 дугаар хэрэг, 4000 дугаар хэрэг гэх авлигын гурван хэргээр яллагдаж байна. Хээл хахууль, залилан, итгэл эвдэх зэрэгт өөрийг нь буруутгасан бүх ялыг тэрээр “хуурамч” хэмээн үгүйсгэсээр ирсэн.

Нетаньяху нь 2020 оны тавдугаар сарын 24-ний өдөр эхэлсэн хэрэгт сэжигтнээр татагдан, Израилийн түүхэнд анх удаа албан тушаалаа хашиж байх үедээ эрүүгийн хэрэгт яллагдсан ерөнхий сайд болсон юм.

Израилийн хуулиар Дээд шүүхээс ял оноогоогүй бол тэр албан тушаалаасаа зайлшгүй огцрох шаардлагагүй бөгөөд шүүхийн үйл явц хэдэн сар үргэлжилж болзошгүй. Түүнчлэн Нетаньяху нь Олон улсын эрүүгийн шүүхээс (ICC) дайн болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр яллагдаж байгаа тул 2024 оны 11 дүгээр сард Батлан хамгаалахын сайд асан Ёав Галланттай хамт баривчлах тушаал гарчээ. Энэ нь Израилийн Газын зурваст үйлдсэн үйлдлүүдтэй холбоотой. Уг мөргөлдөөнд 47300 гаруй хүн өртсөний дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд амь үрэгдсэн гэж мэдээлж байна.

2025 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Газа дахь дайныг зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн нь Израилийн довтолгоог зогсоох томоохон алхам болсон гэж үзэж байна.

Эх сурвалж: https://www.aa.com.tr/en/middle-east/israeli-prime-minister-returns-to-court-in-corruption-trial-after-month-long-pause/3463440

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих