![iaac](https://iaac.mn/files/img/0.649751001738814836.JPG)
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс хувийн хэвшил, аж ахуйн нэгж, иргэдийг авлигын эсрэг үйл ажиллагаанд татан оролцуулах ажлын хүрээнд "О энд К констракшн" ХХК-ийн ажилтнуудыг сургалтад хамруулав.
БНСУ-ын Элчин сайдын яамны визний мэдүүлэг хүлээн авах, төлөвлөн гүйцэтгэх байгууллагаар шалгаран үйл ажиллагаа явуулж байгаа “О энд К констракшн” ХХК-ийн “Өдрийн зочин” мэдээллийн цагт Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Н.Батчулуун оролцож “Авлигын тухай ойлголт” сэдвээр мэдээлэл хийж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.
Сургалт, мэдээллийг харилцан ярилцлага хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд авлига үүсэх шалтгаан нөхцөл, хор хөнөөл, төрийн үйлчилгээ, мэдээллийн ил тод байдал, төлбөр хураамж, бэлэг, хандив, хүнд суртал, шүгэл үлээх, авлигатай холбоотой гомдол, мэдээллийн талаар ярилцав. Авлигатай тэмцэх газраас олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр бэлтгэн гаргадаг контент, постер, сурталчилгааны материалуудыг “О энд К констракшн” ХХК-иас өөрийн цахим хуудас, сувгуудаар олон нийтэд түгээж хамтран ажиллахаа илэрхийллээ.
![iaac](https://iaac.mn/files/img/0.489807001738814845.JPG)