2 сарын 06, 2025         85

Батлан хамгаалах салбарын албан тушаалтнуудыг авлигын эсрэг сургалтад хамруулав

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх чиг үүргийн хүрээнд батлан хамгаалах салбарын албан тушаалтнуудад 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр авлигын эсрэг сургалт зохион байгуулав.

Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 34 алба хаагч болон ҮБХИС-ийн “Нэгтгэл, ангийн захирагчийн дамжаа”-нд суралцаж байгаа Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн 20 гаруй захирагчийг “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтад хамрууллаа.

Сургалтын үеэр Батлан хамгаалахын салбарт удирдах ажилтнаар томилогдон “Нэгтгэл, ангийн захирагчийн дамжаа”-нд суралцаж байгаа Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн захирагч нартай төсвийн хөрөнгө захиран зарцуулах, хүний нөөцийн томилгоонд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх асуудлаар харилцан ярилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхСургалт

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих