![img](https://iaac.mn/files/img/0.765326001739255092.jpg)
БХЯ, ЗХЖШ-ын албан тушаалтнуудтай авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр уулзаж ярилцав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын холбогдох албан тушаалтнуудтай 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр авлигаас урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах талаар уулзалт хийлээ.
Уулзалтаар авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр хүргүүлсэн Мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр зохион байгуулах арга хэмжээ болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын үйл ажиллагаатай холбогдуулан иргэдээс гаргасан гомдол, мэдээллийн мөрөөр ажилласан байдалд тандалт хийсэн талаар мэдээлэл хийж, нэгдсэн бодлого, чиглэлийн дагуу хамтран ажиллахаар тогтлоо.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ж.Мөнхжаргал, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Хуулийн хэлтсийн дарга Г.Энхболд, Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах шинжээч Х.Мөнхзаяа, Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Д.Мягмаржав, Зэвсэгт хүчний жанжин штабын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэслэгч Б.Дашдондог, Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, хошууч Г.Мөнхбилэг, Хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч Г.Саруулбуян нар уулзалтад оролцов.