2 сарын 06, 2025         10

Төрийн 92 байгууллагад Зөвлөмж хүргүүлэв

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 1 дүгээр сарын 27-31-ний өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаврыг арилгах, ил тод, нээлттэй байдлыг үнэлэх хийх чиг үүргийн хүрээнд Стандарт, хэмжил зүйн газар, Зам тээврийн яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Ойн газар, Ашигт малтмал газрын тосны газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын газар, Цэргийн төв эмнэлэг, “Бөртэ”, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-т тус тус ажиллав.

Төрийн байгууллагуудын 2024 оны “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн нэгдсэн үнэлгээтэй холбогдуулан төлөвлөгөөг хэрэгжүүлэгч 92 байгууллагад зөвлөмж хүргүүллээ.

Авлигын эсрэг сургалтад 13 байгууллагын 628 албан тушаалтныг хамруулав.

Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэлСургалт

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих