2 сарын 12, 2025         67

Авлигыг мэдээлэх 110 дугаараар 171 дуудлага хүлээн авав

iaac

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 2 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 46 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид шилжүүлэв.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 73.9 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 171 дуудлага хүлээн авчээ.

“Шударга байдлын үнэлгээ-2024” судалгааны үр дүнг танилцуулах, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулж, 16 яам, 34 агентлаг, 21 аймаг, 9 дүүргийн удирдах албан тушаалтнуудыг хамруулан “Шударга байдлын үнэлгээний ерөнхий үр дүн, судалгааны арга зүй”, “Авлигын эсрэг үйл ажиллагааны 2024 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлгээ”, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” болон “Авлигатай тэмцэх газарт төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэл”-ийн талаар илтгэл хэлэлцүүлж, санал солилцлоо.

Мэдээ мэдээлэлСудалгаа

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих