![img](https://iaac.mn/files/img/0.507854001739434251.jpeg)
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг сургалтад хамруулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, нэгдсэн хөтөлбөр боловсруулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэд нь хяналт тавих нийтлэг чиг үүргийн хүрээнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилтнуудыг авлигын эсрэг сургалтад оролцуулж байна.
Энэ удаа авлига, ашиг сонирхлын зөрчлөөс үүдэн бизнесийн үйл ажиллагаа, нэр хүндэд учрах аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, авлигын хор хөнөөлөөс ангид байлгах зорилгоор “Хаан хүнс” ХХК-ийн ажилтнуудад “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сэдвээр сургалт, мэдээлэл хийлээ.
Хэрэв танай компани энэхүү сургалтад ажилтнуудаа хамруулахыг хүсвэл https://iaac.mn/training холбоосоор орж хүсэлтээ илгээж болно.