
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан чиг үүргийн хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газар, нийслэл, дүүрэг болон 21 аймгийн иргэний бүртгэлийн чиглэлээр бүртгэл хийдэг 103 ажилтан, албан хаагчид сургалт хийж, мэдээлэл өглөө.
Энэ үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газарт авлигын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн “Мөрдөгчийн мэдэгдэл”-ийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилттэй танилцаж, үр дүнг тооцов. Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн “Мөрдөгчийн мэдэгдэл”-д тухайн төрлийн гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөлийг тогтоох, түүнийг арилгах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилтэд дүн шинжилгээг оролцогчидтой хамтран хийж цаашид тухайн төрлийн гэмт хэргийг давтан гаргахгүй байхад анхаарах асуудлын талаар тэдний санал, хүсэлтийг авч, холбогдох албан тушаалтнуудад хүргэх чиглэлээр сургалтыг зохион байгуулав.

