2 сарын 20, 2025         171

Худалдан авах ажиллагаанд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулав

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс худалдан авах ажиллагааг зохион байгуулахад оролцож буй үнэлгээний хорооны гишүүдэд авлигын ойлголт, шалтгаан, хор хөнөөл болон худалдан авах ажиллагаанд үүсэж болзошгүй авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийн талаар мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалтыг тухай бүр зохион байгуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Үнэлгээний хорооны гишүүнээр томилогдсон Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны албаны албан хаагчдад “Худалдан авах ажиллагаанд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн нээж үг хэлсэн бөгөөд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар У.Номин-Эрдэнэ сургалтад оролцогчдод Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийн холбогдох заалт, төрийн байгууллагын худалдан авах ажиллагаанд гардаг нийтлэг зөрчил, дутагдлын талаар мэдээлж, Үнэлгээний хорооны 40 гишүүнийг аливаа авлигын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга зүйн зөвлөгөө өгөв.

iaac

iaac

iaac

Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэлСургалт

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих